Хан-Уул
Мэдээлэл

РЕКЛАМ, ЗАР СУРТАЛЧИЛГААНЫ САМБАРУУД ХОТЫН ӨНГӨ ҮЗЭМЖИЙГ ТОДОРХОЙЛДОГ

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар “Манай хороо миний гудамж” аяны хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагуудын  хаяг реклам байрлуулахад дагаж мөрдөх журмын стандартад нийцээгүй хаяг рекламыг буулгаж, шинэчлэх ажлыг эрчимжүүлээд байна.

Түүнчлэн Үндэсний их баяр наадамыг угтан аж ахуйн нэгж, байгууллагууд гадна тохижилтоо сайжруулж, хаяг рекламаа шинэчлэн, хайс хашлагаа будан, цонх шилээ угааж цэвэрлэгээ хийн байгууллагынхаа өнгө үзэмжинд анхаарахыг нийт аж ахуйн нэгж, иргэддээ уриалж байна.

Ялангуяа гадна дотны зочид төлөөлөгчид ирэхэд хотын өнгө үзэмжинд нөлөөлөх эмх замбараагүй байрлуулсан хаяг рекламнаас болж гудамжны үзэгдэх орчин, өргөн чөлөөг хаах нь хотыг төвөгтэй, хязгаарлагдмал  байдалд оруулдаг байна. Тиймээс энэхүү үйл ажиллагааг дэмжин идэвх санаачлагатай оролцохыг дахин уриалж байна.

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар