Хан-Уул
Мэдээлэл

ХАН-УУЛ ДҮҮРЭГТ “МАНАЙ ХОРОО- МИНИЙ ГУДАМЖ” АЯН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар “Иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах жилийн хүрээнд зохион байгуулагдаж буй “Манай хороо- Миний гудамж” аяны хүрээнд дүүргийн 3 дугаар хороо Шаравын гудамжыг шат дараатай тохижуулж байна.

Тус хорооны Шаравын гудамжинд байрладаг аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран жишиг гудамж болгох ажил үргэлжилж байна.

Энэхүү ажлын хүрээнд 80 гаруй ширхэг монос мод суулгаж, 10 гаруй ширхэг гэрэлтүүлгийн 50вт-аас – 100вт болгон асалтыг 2 дахин нэмэгдүүллээ. Мөн Эко хавтанжуулах ажил үргэлжилж байна.