Дүүргийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.
Зөвлөгөөний эхэнд дүүргийн Цагдаагийн I дүгээр хэлтсийн С.Хүрэлбаатар эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
Мөн дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Ж.Отгонхорлоо БСШУСЯ-ны сайдын сургуулийн гадаад, дотоод орчны аюулгүй байдал, засвар үйлчилгээ, хичээлийн жилийн бэлтгэл хангах, сахилга хариуцлагыг сайжруулах болон хүүхдийг аливаа эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлж ажиллах чиглэлийн дагуу “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, нийтийн эзэмшлийн биеийн тамирын болон тоглоомын талбайн орчны аюулгүй байдалд хяналт шалгалт хийх, хүүхдийг болзошгүй эрсдэлд өртөхөөс сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын явцын талаар мэдээлэл хийж, цаашид хүүхдэд эрсдэлгүй, аюулгүй орчинг бүрдүүлэхэд дэргэдэх хэлтэс, албад, хороодын Засаг дарга нарын оролцоо чухал байгааг дурьдлаа.
Зөвлөгөөний төгсгөлд Засаг дарга Ж.Алдаржавхлан 7 хоногт хийх ажил болон Үндэсний их баяр наадам зохион байгуулах бэлтгэл ажлыг сайтар хангах, нутгийн захиргааны байгууллагууд хариуцлагатай эргүүл жижүүрийн хуваарь гаргаж ажиллуулах, Баяр наадмын өдрүүдэд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журам сахиулах, жуулчдын аюулгүй байдлыг сайтар хангах, хүнсний аюулгүй байдлыг хангаж хяналт тавьж ажиллах.
Мөн гамшиг ослын болон гол, усны аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээнд онцгой анхаарч, дүүргийн удирдах ажилтнууд болон хороодын Засаг дарга нар үүрэг оролцоотой ажиллах, мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд бэлэн байдлыг өндөржүүлэн ажиллаж шаардлагатай мэдээ, мэдээллийг тухай бүр шуурхай танилцуулж ажиллах үүрэг чиглэлийг холбогдох хэлтэс, албадын дарга нарт үүрэг өглөө.