Хан-Уул
Мэдээлэл

ОЁДОЛ, ЭСГҮҮРИЙН МЭРГЭЖИЛ ОЛГОХ СУРГАЛТЫН ТӨГСӨГЧИД ГЭРЧИЛГЭЭГЭЭ ГАРДАН АВЛАА

Хан-Уул дүүргийн Албан бус Насан туршийн боловсролын төвийн оёдол, эсгүүрийн мэргэжил олгох сургалтанд өөрсдийн хүсэл, сонирхолоор бүртгүүлэн мэргэжлийн түр сургалтын хөтөлбөр хангасан 16 иргэдэд “Чадамжийн гэрчилгээ” гардууллаа.

Тус төвийн Захирал Т.Рэгзэдмаа төгсөгчдөд хандан мэдсэн сурснаа улам баталгаажуулан хөгжүүлж бүтээсэн үйл нь уран бүтэмжтэй, үйлс ажил нь өөдөө, ашиг орлого нь арвин байхыг  ерөөн амжилт хүсэв.

Төгсөгчид  харилцан санал солилцож хийж урласан үйл бүтээлээ танилцуулав.