Хан-Уул
Мэдээлэл

ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД ОНЦГОЙ КОМИССЫН ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН ОНЦГОЙ БАЙДЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

Дүүргийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Ж.Алдаржавхлан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн ажлын байрны орчин нөхцөл, гамшиг ослын болон гол, усны аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаатай /2018.07.06/-ны өдөр биечлэн танилцлаа.

Мөн гал унтраах, аврах 14, 30 дугаар ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзаж, Онцгой байдлын албаны удирдлага, бие бүрэлдэхүүнд хандан  үг хэллээ.

“Гал ус, ган зуд зэрэг бүхий л осол аюулт үзэгдлийн өөдөөс сөрөн улс орон, ард иргэдийнхээ амар амгалан амьдралын төлөө энхийн манаанд зогсч байдаг нэр төртэй ариун үйлсийн эзэд бол Онцгой байдлын албаныхан. Ард иргэдийнхээ амар тайван, айх аюулгүй, болзошгүй гамшиг, аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлдэг та бүхний ажил хөдөлмөр үргэлж өөдөө байж, иргэдийг гамшиг ослоос урьчилан сэргийлэх үйл ажиллагаанд сонор сэрэмжтэй, хараа хяналтаа дээшлүүлж ажиллахыг хүсэе” хэмээн хэллээ.

Түүнчлэн дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга болон гал унтраах, аврах ангийн захирагч нарт дүүргийн 11 дүгээр хорооны Туул гол орчим үерийн аюултай бүсэд байгаа айлуудын аюулгүй байдалд онцгой анхаарч ажиллахыг үүрэгдлээ.

Мөн тэдгээр айлуудын нүүлгэн шилжүүлэх ажлыг эрчимжүүлж, шаардлагатай үед хариуцсан алба, салбараа нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг дүүргийн онцгой комиссын гишүүдэд  үүрэг өгч ажиллалаа.

Дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга Д.Даваасүрэн гол, усны аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаагаа танилцуулан болзошгүй үер усны гамшгийн үед ажиллах хүн хүч, техник хэрэгслийн гамшгийн бэлэн байдлыг ханган, бүрэн бүрэлдэхүүнээрээ өндөржүүлсэн бэлэн байдалтай ажиллаж байгаагаа танилцууллаа.