Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жилийн ой, Ардын хувьсгалын 97 жилийн ойн, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, дүүргийн Засаг даргын шагналаар салбартаа олон жил идэвх, зүтгэл гарган үр бүтээлтэй ажиллаж ирсэн Хан-Уул дүүргийн Засаг даргын дэргэдэх хэлтэс, албадын алба хаагч болон улс орныхоо нэрийг ОУ-ын тавцанд дуурсгасан иргэдийг шагнаж урамшуулах ёслолын арга хэмжээ өнөөдөр боллоо.
Алба хаагчдыг шагнах ёслолын ажиллагаанд ИТХ-ын дарга Б.Цэрэн, ИТХ-ын Төлөөлөгч, Засаг даргын нэгдүгээр орлогч Г.Батсайхан, ИТХ-ын Тэргүүлэгч Ч.Базарзаяа, Э.Бодьцэцэг, Төлөөлөгч Ц.Чинзоригт, О.Одончимэг, ИТХ-ын Төлөөлөгч, Засаг даргын Зөвлөх Ч.Бат-Оргил нар Хан-Уул дүүргийн хөгжил цэцэглэлтийн төлөө өөрсдийн эрдэм ухаан, авьяас чадвар, хүч чармайлтаа дайчлан ажилласан төр, төрийн бус байгууллагын шилдэг албан хаагчдыг урамшуулан шагналыг гардууллаа.
Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, дүүргийн Засаг даргын шагналаар нийт 60 гаруй алба хаагч шагнагдлаа.