Монгол Улсын Сангийн яам, Дэлхийн банкны хамтран хэрэгжүүлж байгаа “Экспортыг дэмжих төсөл”-ийн хүрээнд жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулсан “Гадаад худалдааны ерөнхий мэдлэг” олгох сургалт 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр зохион байгуулагдлаа.
Олон улсын худалдааны үндсэн ойлголт, олон талт худалдааны хэлэлцээр, худалдах, худалдан авалтын гэрээ, түүний агуулга, инкотермсийн мөн чанар сэдвээр Олон улсын худалдааны зөвлөх Г.Энхтүвшин, бизнесийн стратеги, зах зээлийн судалгаа сэдвээр ШУТИС, БУХС-ийн багш Ж.Хишигсайхан нар сургалтыг удирдан явууллаа.
Сургалтанд нийт 20 гаруй албан хаагч, хувиараа аж ахуй эрхлэгч иргэд хамрагдаж гадаад худалдааны ерөнхий мэдлэг мэдээллээ дээшлүүлснэ үр дүнтэй сургалт болж өнгөрлөө.