Хан-Уул
Мэдээлэл

7 ХОНОГИЙН ҮНИЙН МЭДЭЭ, 2018 ОНЫ 7-Р САРЫН 4-НИЙ БАЙДЛААР

Махны дундаж үнэ

2018 оны 7-р сарын 1-р долоо хоногт хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 7575 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 9160 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 125 төгрөгөөр (1.4%),  үхрийн цул махны үнэ 150 төгрөгөөр (1.4%) тус тус өссөн байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 7500 төгрөг, Харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 10800 төгрөг байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 30 төгрөгөөр (0.4%), хонины цул махны үнэ 405 төгрөгөөр (5.3%) буурсан байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 6300 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 9500 төгрөгөөр худалдаалж байна

Гурилын үнэ

 2018 оны 7-р сарын 1-р долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1250-1430 төгрөг, 1-р зэргийнх 979-1300 төгрөг, 2-р зэргийнх 800-1000 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Барс”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1300 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Бөмбөгөр” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1250 төгрөг, “Номин супер маркет”-д 1-р зэргийн гурил 979 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1100-1210 төгрөгийн үнэтэй байна. “Бөмбөгөр”, “Хүчит шонхор”, “Оргил”, “Хархорин” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1100 төгрөгөөр, харин “Сансар” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1210 төгрөгөөр худалдаалж байна.

Хүнсний ногооны үнэ

 2018 оны 7-р сарын 1-р долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол төмс 80 төгрөгөөр (4.3%), лууван 55 төгрөгөөр (2.0%), байцаа 465 төгрөгөөр (15.8%), хүрэн манжин 65 төгрөгөөр (1.4%) тус тус буурсан байхад харин хятад сонгино 50 төгрөгөөр (3.8%)өссөн байна.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг http://www.ubstat.mn/news=18629a5d-0c7e-11e8-90cf-001fc60e81da  линкээс харна уу.

Мэдээллийн эх сурвалж: Нийслэлийн Статистикийн газар