ХУД-ийн 1 дүгээр хороо 40 дүгээр байрны 3-р орцны подвальд эрүүл ахуйн шаардлага хангахгүй газар хүнсний үйлдвэрлэл явагдаж байна гэж Нийслэлийн мэдээ олон нийтийн цахим хуудсаар 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 23 цагт гарсан мэдээлэл, хэлтсийн даргаас өгсөн үүрэг даалгаврын дагуу 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдөр ХУД дэх МХХ-ийн холбогдох улсын ахлах байцаагч нар хяналт хийлээ.
Хяналтаар иргэн У нь хүнсний үйлдвэрлэл явуулахдаа ашиглаж байсан тоног төхөөрөмжүүдийг гарган, их цэвэрлэгээ хийж ахуйн хэрэгслийг оруулан агуулахын зориулалттай ашиглаж байгаа байдлаар тохижуулсан байна.
Иймд Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1.1 дэх /Төрийн хяналт шалгалтаас зайлсхийсэн / хэсэгт заасны дагуу Торгох шийтгэлийн арга хэмжээ ногдуулаад байна.