Хан-Уул
Мэдээлэл

“ЭМНЭЛГИЙН ТУГ ЗАЛАХ, ТАНГАРАГ ӨРГӨХ” ЁСЛОЛ ХҮНДЭТГЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА


Жил бүрийн наймдугаар сарын хоёр дахь долоо хоногийг “Эмнэлгийн ажилтны баяр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. “Эрүүл мэндийн ажилтны өдөр”-т зориулсан ёслол хүндэтгэлийн ажиллагаа /2018.08.10/ өдөр Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэгийн “Хүндэтгэлийн талбай”-д зохион байгуулагдлаа.

Хүндэтгэл үзүүлэх  ёслолын үйл ажиллагааны үеэр эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан эмч эмнэлгийн ажилчдад төрийн болон салбарын шагналыг Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч А.Амартүвшин, ХУДНЭ-ийн Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга С.Цэвэлмаа нар шагнаж урамшууллаа.

Мөн Эрүүл мэндийн ажилтны өдрийг тохиолдуулан эмнэлэгийн туг залах, эмнэлэгийн ажилтнуудын тангараг өргөх ёслолын ажиллагаа тус тус болж өнгөрлөө.