Монголын аавуудын өдрийг тохиолдуулан 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр ХУД-ийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсээс “Миний аав-Миний бахархал” автобустай аялал, сургалтыг зохион байгууллаа. Уг арга хэмжээнд дүүргийн 16 хорооны төлөөлөл 60 аав, хүүхдүүдийн хамт оролцож цэцэрлэгт хүрээлэнгээр, Хүннү Молл кино театрт кино үзэн, хамтдаа хоол идэж, Аавын сургааль, хүүхдийн хүмүүжил, зөв хүүхэд, зөв аав сургалтанд хамрагдлаа. Мөн Говь ХХК-аар зочлон аз жаргалтай нэг өдрийг хамтдаа өнгөрүүллээ.