Хан-Уул
Мэдээлэл

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ С.БАТБОЛД ХАН-УУЛ ДҮҮРЭГТ АЖИЛЛАЛАА

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр дүүргийн 9 дүгээр хороонд байрлах “Автошил” ХХК-ийн “Манай хороо-Миний гудамж” аяны хүрээнд хийгдсэн тохижилтын ажилтай танилцлаа.

“Автошил” ХХК нь тус аянд идэвх санаачлагатай оролцож байгаа аж ахуйн нэгжүүдийн нэг. Хашаандаа ногоон байгууламж бүхий өнгө үзэмж сайтай бичил цэцэрлэгт хүрээлэнтэй Хан-Уул дүүргийн үлгэр жишээ цэмцгэр байгууллага.

Мөн гэр хүндэтгэлийн өргөө гэрийн загварыг монголчуудын төрт ёсны уламжлал, түүхэн замнал, түүний бэлгэдэл, орон зай, интерьерийн оновчтой шийдлийг харгалзан зохиосон нь онцлог байлаа. Түүнчлэн байгууллагын автомашины зогсоол, ариун цэврийн байгууламж зэргийг зүй зохистойгоор тохижуулжээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Ногоон байгууламжтай хашаандаа тав тухтай эрүүл цэвэр орчинд амьдрах боломжтойг олон нийтэд үлгэрлэн ухаалгаар шийдсэн байна” хэмээн өндрөөр үнэлж, сайшаан ажлын амжилт хүслээ.