Хан-Уул
Мэдээлэл

ҮЙЛДВЭР ЭРХЛЭГЧИД “БИЗНЕСЭЭ ЭХЭЛ” ХӨТӨЛБӨРИЙН СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА …

Хан-Уул дүүргийн Жижиг Дунд Үйлдвэрлэлийг Дэмжих Төвөөс жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг хөгжүүлж, тэднийг чадавхжуулах зорилгоор Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын “Бизнесээ эхэл” хөтөлбөрийн сургалтыг зохион байгуулдаг. 2018 оны 08 дугаар сарын сургалт амжилттай зохион байгуулагдаж төгсөгчид батламжаа гардан авлаа.

Энэ удаагийн сургалтанд Хан-Уул дүүргийн нийт 7 иргэн хамрагдсан бөгөөд үүнээс Монгол гутлын үйлдвэрлэл, оёдол эсгүүрчин, зөв хооллолт хийн дасгал, худалдаа үйлчилгээний чиглэл гээд 7 үйлдвэрлэл эрхлэгч хамрагдаж бизнесээ эхлүүлэх мэдлэг мэдээллээр хангагдлаа.

Манай төвөөс зохион байгуулдаг энэхүү сургалт нь зөвхөн өөрийгөө хөгжүүлж, бизнесийн үйл ажиллагаагаа амжилттай эхлүүлэх хүсэлтэй байгаа үйлдвэр эрхлэгч хүн бүхэнд зориулагдан үнэ төлбөргүй явагддаг тул сонирхсон хүн бүхэн хамрагдах бүрэн боломжтой.

ТАНД БИЗНЕСЭЭ ЗӨВ ЦЭГЭЭС ЗӨВ ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖ БИЙ …