Хан-Уул
Мэдээлэл

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН СПОРТЫН VII ИХ НААДМЫН СПОРТ ЯВГАН АЯЛАЛЫН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЯВАГДАЖ ДҮНГЭЭ ГАРГАЛАА

Хан-Уул дүүргийн Засаг даргын нэрэмжит дүүргийн иргэдийн спортын явган аялалын тэмцээн 2018 оны 09 дүгээр сарын 08-нд 09:00 цагаас Зайсангийн ам – баруун ширээт-арцтын ам гэсэн чиглэлд А зэрэглэлийн 10 км замд явагдлаа.

Тус тэмцээнд дүүргийн 11 дүгээр хорооны 200 гаруй тамирчид хөгжөөн дэмжигчид оролцсоноос, аялалын явц, сахилга бат, ирц, газрын зураг дээр ажиллах, нуувч илрүүлэх, хөгжөөнт буухиа зэрэг төрлүүдийн нийлбэр дүнгээр:

Тэргүүн байранд 10 дугаар хорооны баг,  тамирчид

Хоёр дугаар байранд  2 дугаар хорооны баг, тамирчид

Гурав дугаар байранд 3 дугаар хорооны баг тамирчид тус тус шалгарлаа.

Нийслэлийн шигшээ тэмцээн 09 дүгээр сарын 15-нд Баянзүрх хайрхан-Хар усан тохой чиглэлд зохион байгуулагдах бөгөөд тус тэмцээнд 10 дугаар хорооны баг тамирчид оролцох эрхээ авлаа.