Хан-Уул
Мэдээлэл

ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ АЖЛЫН БАЙР ТУРШИЛТЫН ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ

“Зохион байгуулалттай ажлын байр туршилтын төсөл”-ийн хүрээнд  ХУД- ийн Цагдаагийн 1, 2-р хэлтэс, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэстэй хамтран дүүргийн нутаг дэвсгэрийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг гэмт хэрэг,  зөрчил, бусдын хүчирхийлэлд автахаас урьдчилан сэргийлэх,  хэрэг зөрчил үйлдэгдэж болзошгүй  цэгүүдэд  эргүүл хийх зорилгоор хөдөлмөрийн насны 20 хүнийг хамруулан,  иргэдийн 2 бүлгийг зохион байгуулан ажиллуулж эхэллээ.