Хан-Уул
Мэдээлэл

УИХ-ЫН ГИШҮҮН, ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Ц.НЯМДОРЖ ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 13 ДУГААР ХОРООНД АЖИЛЛАЛАА

2018 оны 09 дүгээр сарын 13-ны энэ өдөр УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, НИТХ-ын төлөөлөгч, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан болон дүүргийн хэлтэс албадын дарга нар  13 дугаар хороонд хороонд ажиллаж, иргэд, хөдөлмөрчидтэй уулзлаа.

Уулзалтын эхэнд албаныхан иргэдэд тулгарч буй асуудлын талаар ярилцан санал бодлоо хуваалцсан бөгөөд цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар хэлэлцлээ.


Үүний дараа холбогдох албаныхан 13 дугаар хорооны шинэ цэцэрлэгт хүрээлэнтэй танилцлаа. 13 дугаар хороо нь Хан-Уул дүүргийн алслагдсан хороодын нэг бөгөөд 1400 гаруй өрх, 4107 хүн амтай хороо юм. Тус хорооны иргэд амарч зугаалах цэцэрлэгт хүрээлэн байдаггүй байсан. Тус цэцэрлэгт хүрээлэн байгуулагдсанаар бага насны хүүхэдтэй эцэг эхчүүд хүүхдээ агаар салхинд гаргах, хүүхдүүд аюулгүй орчинд тоглож наадах, ахмадууд чөлөөт цагаа ая тухтай өнгөрүүлэх  тохиромжтой орчин бий болж, үр дүнтэй бүтээлч ажил зохион байгуулсанд УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж дүүргийн удирдах албаныханд амжилт хүслээ.


Үргэлжлүүлэн 144 дүгээр цэцэрлэгийн шинэ өргөтгөлийн үйл ажиллагаатай танилцлаа. 144 дүгээр цэцэрлэгийн шинэ өргөтгөл ашиглалтад орсноор 150 ороор хүчин чадал нэмэгдэж Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны цэцэрлэгийн 2-5 насны хүүхдүүд бүрэн цэцэрлэгт хамрагдаж байна. Мөн 20 ажлын байр нэмэгдэж, 20 иргэн ажилтай, орлоготой болсон. Үүнээс гадна шинэ цэцэрлэгт нэн шаардлагатай эд хогшил, хүүхдийн хувцасны шүүгээ, сандал зэрэг зүйлүүд дутагдалтай байгаа талаар УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржод цэцэрлэгийн эрхлэгч туслаж, дэмжих хүсэлтийг тавилаа.