Хан-Уул
Мэдээлэл

ӨРХ ТОЛГОЙЛСОН ЭЭЖҮҮДЭД ӨРГӨӨ ЦАГААН ГЭР БЭЛЭГЛЭВ

Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо нь 14100 гаруй иргэн оршин суудаг бөгөөд үүнээс зорилтот бүлгийн 70 гаруй өрх толгойлсон эмэгтэйчүүд байдаг байна.

Бага насны хүүхэдтэй ганц бие хүмүүст хөдөлмөр эрхлэх боломж хязгаарлагдмал, орлогын эх үүсвэр багатай, олсон орлого нь гэр бүлийн хэрэгцээнд хүрэлцдэггүй нь хүүхдээ эрүүл өсгөн бойжуулах, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээнд бүрэн хамруулахад бэрхшээлтэй байдаг билээ.

2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны Засаг дарга О.Ганхуягийн санаачилагаар тус хорооны иргэн С.Мөнхжаргал, О.Уянга нарт өргөө цагаан гэрийг албан ёсоор хүлээлгэн өглөө.

Иргэн С.Мөнхжаргал нь 0-12 насны 3 хүүхэдтэй өрх толгойлсон ээж. О.Уянга нь мөн3-14 насны 3 хүүхэдтэй өрх толгойлсон ээж билээ.  Өөрийн гэсэн гэр оронгүй, олон жил хамаатан садангийнхаа хажууд амьдарч ирсэн бөгөөд Дэлхийн Зөн Монгол Олон улсын байгууллагын санаахүүжилтээр ийнхүү таван ханатай иж бүрэн шалтай гэртэй болсон ээжүүд баярлаж талархсанаа дахин дахин илэрхийллээ.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай