Хан-Уул
Мэдээлэл

ТӨЛӨВЛӨГӨӨТ ХЯНАЛТ ШАЛГАЛТ ЯВАГДАЖ БАЙНА

Онцгой байдлын ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсээс эрчим хүч үйлдвэрлэгч, түгээгч байгууллагуудад төлөвлөгөөт хяналт шалгалт явуулах тухай удирдамжийн дагуу ТЭЦ-3 ТӨХКомпани, Цахилгаан дамжуулах сүлжээ ТӨХК, Эрчим сүлжээ ХХК зэрэг байгууллагуудад хяналт шалгалт ажлыг зохион байгуулж байна.

Галын аюулгүй байдлын норм дүрэм, стандартыг зөрчсөн 45 зөрчил илрүүлж, газар дээр нь 5 зөрчлийг арилгуулж, бусад зөрчлийг арилгуулахаар Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 7 эрх зүйн баримт бичгийг гаргаж,  эрх бүхий албан тушаалтанд хүргүүлсэн байна.

Хяналт шалгалт энэ сарын 26-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.