Хан-Уул
Мэдээлэл

“ХҮҮХЭДТЭЙГЭЭ ОЙЛГОЛЦОХОД БИД ТУСАЛЪЯ”

Та хүүхдийнхээ тухай хэр ихийг мэдэх вэ?  Та хүүхэдтэйгээ чөлөөтэй харилцаж түүний хүсэл сонирхол,хэрэгцээ,түүнд тулгарч буй асуудал, бэрхшээлийг олж харж тусалж дэмжин хүүхдийнхээ хувьд  асуудал тулгарахад хамгийн эхэнд хандах итгэлтэй нэгэн байж чаддаг уу?

Хан-Уул дүүргийн Албан бус-Насан туршийн боловсролын төв, ШУТИС.МехТС-ийн МСҮТ-тэй хамтран 1,2 дугаар курсын эцэг эхчүүдэд  өсвөр насны хүүхэдтэйгээ тэдний  нас сэтгэхүйн онцлогоос хамаарч  хэрхэн харилцах , цахим гэмт хэрэг түүний хор нөлөөнөөс хүүхдээ урьдчилан сэргийлэх мэдлэг олгох зорилгоор 2018.09.19-09.21, 27-ны өдрүүдэд  сургалт зохион байгууллаа.


Сургалтаар:

  • Та хүүхдээ хэр сайн мэдэх вэ?
  • Өсвөр насны хүүхдийн онцлог
  • Өсвөр насны хүүхэдтэй хэрхэн харьцах вэ?
  • Цахим орчны нөлөөлөл
  • Цахим орчны хор нөлөөнөөс хүүхдээ хэрхэн хамгаалах вэ?
  • Таны хүүхдийг танихгүй хүн хүмүүжүүлээд байна
  • UNFREND хөдөлгөөнд нэгдье зэрэг мэдээлэл өгч, эцэг эхчүүдтэй ярилцаж, тэдэнд тулгамдаж буй асуудалд зөвлөгөө өгч ажиллав.


Сургалтын үр дүнд эцэг эхчүүд өсвөр насны хүүхдийн нас сэтгэхүйн онцлогийг таньж, хүүхэдтэйгээ харилцах харилцаа болон тэднийг цахим орчны хор нөлөөнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл авч цаашид хүүхэдтэй тогтмол ойр дотно харилцаж, тэдэнд тулгамдаж буй асуудлыг сонсон ойлгож, дэмжлэг туслалцаа үзүүлэх хамгийн чухал хүн нь эцэг эх та өөрөө гэдгийг мэдэж, амьдралдаа хэвшүүлэн аливаа эрсдлээс хүүхдээ урьдчилан сэргийлэх хандлагатай боллоо.
Танд хүүхэдтэйгээ харилцахад тусламж хэрэгтэй байгаа бол бид сургалтын үйл ажиллагаа болон сэтгэл зүйчийн үйлчилгээгээрээ дамжуулан танд туслахад үргэлж бэлэн байна.