Хан-Уул
Мэдээлэл

ИРГЭДИЙН СПОРТЫН ИХ НААДМЫН ХӨЛБӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЯВАГДАЖ ШИЛДЭГҮҮДЭЭ ТОДРУУЛЛАА

Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит “Иргэдийн спортын их наадам”-ын Хан-Уул дүүргийн аварга шалгаруулах  Хөлбөмбөгийн тэмцээн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнгийн ногоон талбайд зохион байгуулагдлаа.

Тэмцээний нээлт хаалтын ажиллагаанд Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч А.Амартүвшин, Засаг даргын орлогч Э.Түвшин, Хан-Уул дүүргийн Биеийн тамир, спорт хорооны дарга Д.Жаргалсайхан, хороодын Засаг дарга  нар холбогдох албаны хүмүүс оролцлоо.

Хөлбөмбөгийн тэмцээн иргэдийн спортын их наадмын төрөлд  анх удаа орж байгаа ч  дүүргийн хороод иргэдээ идэвхтэй хамрууллаа. Тэмцээн 2 талбай дээр нэгэн зэрэг явагдаж  1 дүгээр байрт 16 дугаар хороо, 2 дугаар байрт 2 дугаар хороо, 3 дугаар байрт 7 дугаар хорооны баг тамирчид тус тус шалгарлаа.