Хан-Уул
Мэдээлэл

МЭРГЭЖЛИЙН АНГИД СУРГАЛТ, ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Батлагдсан удирдамжийн дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтэс “Нийслэлийг эрчим хүчээр хангах алба”-тай хамтран мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнд гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгаас хамгаалах төлөвлөгөөний дагуу штаб, мэргэжлийн ангийн үйл ажиллагаа чиг үүрэг сэдвээр танхимын сургалт, гамшгийн үед дайчлагдан ажиллах автомашин,  техник хэрэгслийн үзлэг, аврах олсоор уяа зангидах дадлагыг 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр зохион байгуулан ажиллалаа.

Сургалт, дадлагын үйл ажиллагаанд “Нийслэлийг эрчим хүчээр хангах алба”-ны штаб, мэргэжлийн ангийн нийт 127 ажилтан хамрагдсан байна.