Хан-Уул дүүргийн иргэдийн спортын VII их наадмын хийн дасгал, аэробикийн тэмцээн 2018 оны 10-р сарын 07-нд дүүргийн биеийн тамир, спортын хорооны зааланд явагдаж 7 хорооны 250 гаруй иргэд 4 төрлийн дасгал, 2 насны ангиллаар авъяас чадвараа дайчлан өрсөлдлөө.
Тэмцээний шүүгчээр Гимнастикийн олон улсын мастер, 34 сургуулийн багш Ж.Чулуунцэцэг, Хан-Уул эрүүл мэндийн төвийн арга зүйч хийн дасгалын багш Д.Соёлмаа нар ажиллалаа.
Тэмцээний хийн дасгалын ахмадын ангилалд:
1-р байр 7-р хорооны тамирчид
2-р байрт 2-р хорооны тамирчид
3-р байрт 1-р хорооны тамирчид тус тус шалгарлаа.
Аэробикийн төрөлд:
1-р байр 2-р хорооны тамирчид
2-р байрт 6-р хорооны тамирчид
3-р байрт 7-р хорооны тамирчид тус тус шалгарлаа.
Хийн дасгалын залуу насны ангилалд:
1-р байр 2-р хорооны тамирчид
2-р байрт 16-р хорооны тамирчид
3-р байрт 10-р хорооны тамирчид тус тус шалгарлаа.
Аэробикийн төрөлд:
1-р байр 8-р хорооны тамирчид
2-р байрт 2-р хорооны тамирчид
3-р байрт 16-р хорооны тамирчид тус тус шалгарлаа.
Энэ жилийн тэмцээнд урьд жилүүдээс илүү олон баг тамирчид оролцсон, хороод маш их бэлдсэн нь онцлог байлаа.