Хан-Уул
Мэдээлэл

7 ХОНОГИЙН ҮНИЙН МЭДЭЭ, 2018 ОНЫ 10-Р САРЫН 10-НЫ БАЙДЛААР МАХНЫ ДУНДАЖ ҮНЭ

2018 оны X сарын 2-р долоо хоногт хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 6210 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 7690 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 20 төгрөгөөр (0.3%), үхрийн цул махны үнэ 50 төгрөгөөр (0.5%) тус тус буурсан байлаа. Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 6400 төгрөг, Харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 8500 төгрөг байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 50 төгрөгөөр (0.8%), хонины цул махны үнэ 80 төгрөгөөр (1.2%) буурсан байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 5000 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 7500 төгрөгөөр худалдаалж байна.

Гурилын үнэ

2018 оны X сарын 2-р долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1250-1500 төгрөг, 1-р зэргийнх 950-1200 төгрөг, 2-р зэргийнх 800-1000 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1250-1400 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1250 төгрөг, 1-р зэргийн гурил 950 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1100-1210 төгрөгийн үнэтэй байна. “Бөмбөгөр”, “Оргил”, “Хүчит Шонхор”, “Хархорин” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1100 төгрөгөөр, харин “Сансар” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1210 төгрөгөөр худалдаалж байна.

Хүнсний ногооны үнэ

2018 оны X сарын 2-р долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол лууван 1.3 хувиар буурч 1100 төгрөгөөр, байцаа 1.3 хувиар буурч 1165 төгрөгөөр, хүрэн манжин 5.7 хувиар буурч 1415 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг http://www.ubstat.mn/news=6251132d-ccfa-11e8-b96d-001fc60e81da линкээс харна уу.

Мэдээллийн эх сурвалж: Нийслэлийн Статистикийн газар