Хан-Уул
Мэдээлэл

АЖИЛЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ БОЛЛОО

Хан-уул дүүргийн Жижиг Дунд Үйлдвэрлэлийг Дэмжих Төвийн зүгээс албан хаагчдыг чадавхжуулж, шинэ мэдлэг мэдээллээр хангах зорилгоор чиглэл бүрийн сургалт арга зүйн зөвлөгөө мэдээллийг тогтмол авдаг.

Энэ удаад дүүргийн Албан Бус Насан Туршын Боловсролын Төвтэй хамтран “Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга” болон “Жендэрийн тухай ойлголт” сэдвүүдээр сургалт зохион байгууллаа.

Сургалтанд Жижиг Дунд Үйлдвэрлэлийг Дэмжих Төвийн албан хаагчид хамрагдаж төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын тухай мэдээллийг мөн жендэрийн тухай асуудал нийгмийн аль ч шатлалд, ямарч нөхцөл байдалд үүсдэг гэдгийг хамтдаа ярилцаж тухайн сэдвийн хүрээний ойлголтоо нэмэгдүүллээ.

Хамтран ажиллаж шинэ мэдлэг мэдээллээр биднийг “цэнэглэж” байдаг дүүргийн Албан Бус Насан Туршын Боловсролын Төвийн багш нартаа ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ.