Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар 2017 оны 2 дугаар ээлжийн цэрэг татлагаар Хан-Уул дүүргээс татагдан хугацаат цэргийн албаа нэр төртэйгээр хаагаад халагдаж ирсэн дайчдыг 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр дүүргийн Соёлын төвд хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.
Тус арга хэмжээнд Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын дарга бөгөөд Цэрэг татлагын товчооны дарга Б.Энхболд, Цэргийн штабын дарга, хурандаа А.Баттулга, Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын ахлах офицер, хурандаа Т.Мөнхбаяр нар оролцлоо.
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөр эрхлэлтийн албанаас уг арга хэмжээнд дэвсгэрийн бус 19 ААНБ-ын 89 ажлын байрны захиалгатай оролцлоо.
Ажлын байранд нийт 66 иргэнийг бүртгэж, 25 иргэн ажил мэргэжлийн сургалтад хамрагдахаар бүртгүүлсэн. Байнгын ажлын байранд 18 иргэнийг зуучилсан.
Энэ арга хэмжээнд Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээний төв, Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний “Загвар төв”, Алтан боломж сургалтын төв, Герман-Монголын мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, Омск болон Их сүлд хамгаалалтын алба, Шилмэл ваакум цонх ХХК зэрэг аж ахуйн нэгж байгууллагын хүний нөөцийн ажилтан, мэргэжилтэн нар ирж оролцлоо.
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗДТГ-ЫН
ЦЭРГИЙН ШТАБ