Хан-Уул
Мэдээлэл

“АЛТАН ХУЛГАНА” ТЭМЦЭЭН 5 ДАХЬ ЖИЛДЭЭ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Албан бус-Насан туршийн боловсролын төв нь Боловсролын хэлтэс, “Орчлон” сургуультай хамтран Нийслэл хот үүссэн байгуулагдсан 379 жилийн ойн өдрийг тохиолдуулан “Алтан хулгана” компьютерийн ур чадварын тэмцээнийг 5 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Тэмцээнд 16 цэцэрлэгийн багш нар компьютерийн мэдлэг ур чадвар, мэдээлэл технологийг ашиглан сургалтын хэрэглэгдэхүүн гарын авлага боловсруулах, цахим орчныг ашиглан сургалтын чанар хүртээмжийг нэмэгдүүлэх хамтран туршлага судлах зорилготойгоор тэмцээнийг явуулж дараах байруудыг эзэллээ. Үүнд:

Компьютерийн ур чадварын тэмцээнд:

1-р байранд  “243”-р цэцэрлэгийн багш  М.Мандуул

2-р байранд  “209”-р цэцэрлэгийн багш Б.Маралмаа

3-р байранд  “230”-р цэцэрлэгийн багш Ө.Батцэцэг нар тус тус байр эзэлж өргөмжлөл, үнэ бүхий зүйлийг дурсгав.

Тэмцээнд идэвхтэй оролцсон багш нартаа Албан бус-Насан туршийн боловсролын төвийн үсчний үйлчилгээнд үнэ төлбөргүй үйлчлүүлэх эрхийн бичгээр шагнав.

Цаашид энэхүү тэмцээнээ уламжлал болгон явуулах, улсын болон хувийн бүх цэцэрлэгийг хамруулах, компьютерийн сургалтыг байгууллага дээрээ авах хүсэлтэй байгаа илэрхийллээ.

Тэмцээнийг хамтран зохион байгуулсан Боловсролын хэлтэс, “Орчлон” сургууль, оролцсон багш нар, тэмцээний шүүгчээр  ажилласан “Орчлон” сургуулийн мэдээлэл зүйн багш Э.Шинэцэцэгт ажлын өндөр амжилтыг хүсье.

 

Авьяас билгийн нууцыг нээж

Ажиллах урлахын үйлэнд сургасан

Алтан гартай ариун дээд
Ардын багш миний багшаа
Урлаг соёлын үрийг тарьж
Урлах бүтээхийн алдрыг өргөсөн
Урам тэтгэх ухаан дээд уран багш бидний багшаа
Эрдэм оюуны шимийг ухааруулж
Эрин зууны хөгжилд хөтөлсөн
Энгүй ачит эрхэм дээддээ эрдэмт багш миний багшаа