Хан-Уул
Мэдээлэл

ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО

Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 379 жилийн ойг тохиолдуулан Нийслэл, дүүргийг хөгжүүлэх үйлсэд хувь нэмэр оруулж идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажилласан байгууллага, дүүргийн Засаг даргын дэргэдэх хэлтэс албад, Засаг даргын Тамгын газар болон хороодын ажилтан албан хаагчдийг шагнаж урамшуулах ёслолын үйл ажиллагаа боллоо.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн Засаг дарга болон Улаанбаатар хотын ерөнхий менежерийн шагнал-5, Салбар яамны 4, дүүргийн ИТХ-ын “Хүндэт тэмдэг”, “Хүндэт өргөмжлөл”-өөр 33, Засаг даргын  “Хүндэт тэмдэг”, “Жуух бичиг”, “Өргөмжлөл”-ээр 53 албан хаагч тус тус шагнагдлаа.

Шагналыг Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Б.Цэрэн, НИТХ-ын Төлөөлөгч, Засаг дарга Ж.Алдаржавхлан, ДИТХ-ын Төлөөлөгч, Засаг даргын нэгдүгээр орлогч Г.Батсайхан, Засаг даргын орлогч А.Амартүвшин,  Засаг даргын Тамгын газрын дарга Б.Энхболд нар гардуулан өгч, ажил хөдөлмөрийн амжилт хүслээ.