Хан-Уул
Мэдээлэл

ТА ХАРИЛЦААНЫ УР ЧАДВАРАА САЙЖРУУЛМААР БАЙНА УУ?

Харилцааны ур чадвар гэдэг нь бусад хүмүүсийг ойлгох, өөрсдийгөө бусдад ойлгуулахад тус болдог ур чадваруудыг хэлнэ. Хэлж ярих болон сонсохоос гадна хүний нүүрний хувирал, дууны өнгө, гарын дохио зангаа, үйл хөдлөл гэх мэт хүний мэдрэмж ба хандлагыг илэрхийлдэг далд утга агуулсан юмуу, хэлсэн үгний утгыг гүнзгийрүүлдэг дохионууд харилцааны ур чадваруудын дотор багтдаг. Харилцааны ур чадвараа сайжруулахын тулд дараах алхамуудыг өдөр тутмын харилцаандаа мөрдлөг болгон хэрэгжүүлээд үзээрэй.

1.Сул үг хэрэглэхээ болих

“Аан”, “юу”, “яагаав дээ”, “ бас”, “мэдэхгүй ээ” г.м. сул үгнүүд нь таны яриаг ойлгомжгүй, өөртөө итгэлтэй бус болгодог учир хэрвээ иймэрхүү үг яриандаа хэрэглэдэг бол эртхэн энэ зуршлаа засахыг зөвлөж байна.

2Орчиноо мэдэрч харилцах

Хэнтэй, хаана ярьж байгаагаасаа шалтгаалан үг болон хүнтэй харилцах, хандах үгнүүдээ зөв сонго. Хүрээлэн буй орчиноо мэдэрч ярих зүйлээ төлөвлөж байгаарай.

3. Товч буюу тодорхой илэрхийлэх

 Өөрийнхөө үзэл бодлыг товч ба тодорхой илэрхийлэх нь нэг төрлийн чадвар юм. Гэхдээ бас анхааралтай байх хэрэгтэй, нэмэлт тайлбар хийх хэрэгтэй үед ойлгомжгүй сэтгэгдэл хүнд үлдээхгүйн тулд хэдхэн минут тайлбарлахад болохгүй зүйл байхгүй.

4Бусдыг даган дуурайх бус өөрийнхөө өмнөөс харилцах

Зарим хүмүүс яриагаа эелдэг болгохын тулд дэндүү их гуйсан, хүний аяыг харж ярьдаг. Энэ нь ихэнхдээ илүү өөртөө итгэлгүй , өөрийгөө илэрхийлж чадахгүй байгаа мэдрэмжийг бусдад төрүүлдэг болохоор аль болох өөртөө итгэлтэй, шулуун ярьж бай.

5Бүдүүлэг үг  хэрэглэхгүй байх

Үнэхээр таны хүрээллийнхэн бүдүүлэг үг хэллэг хэрэглээд байвал тэдэнд хэлэхгүй байхыг сануулаарай. Та ч бас үг хэллэгэндээ хэрэглэхгүй байхыг хичээгээрэй.  Бүдүүлэг үг хэллэг нь таныг маш бүдүүлэг, соёлгүйг харуулах болно.

6. Дундаж өнгөөр харилцах

Бусадтай харилцахдаа хоолойны өнгөө засаад үзээрэй. Та хэт өндөр болон хэт намуухан дуугаар бус тухайн орчин нөхцөлдөө тааруулаад хоолойны өнгөө солиод үзээрэй.

7.  Унших чадвараа хөгжүүлэх

Уран зохиолын ном болон бусад номыг уншиж судлан өөрийн амьдралдаа хэвшил болгож шинэ мэдээ мэдээлэл, үгсээр үгийнхээ санг баяжуул. Өдөр тутамдаа шинэ мэдээ мэдээллээр өөрийгөө цэнэглэж чадвал өөрийгөө илэрхийлэх чадвар нэмэгдэж харилцаандаа үгийг оновчтой сонгож хэрэглэх  болно.