Хан-Уул
Мэдээлэл

УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль тогтоомж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төрийн бодлого, шийдвэрийн хэрэгжилтийг орон нутгийн хэмжээнд зохион байгуулах, хяналт тавих, хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулт тогтоомж, хөтөлбөрийг дүүргийн хэмжээнд хэрэгжүүлэх, иргэн, аж ахуйн нэгж байгуулагад сурталчилах, зөвөлгөө, мэдээлэл өгөх ажлуудыг гүйцэтгэхэд албан үүргийн дагуу болон ажлын хэсэг, комисст орох зэргээр цаг үеийн шаардлагаар оролцдог бүхий л албан хаагчдыг хамруулсан чадавхижуулах сургалтыг Удирдлагын академитай байгуулсан гэрээний дагуу 2018 оны 11-р сарын 17, 18-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Сургалт Удирдлагын академийн Мэргэжил дээшлүүлэх институтийн байранд явагдсан бөгөөд Удирдлагын академийн багш Доктор, Дэд профессор Д.Байгал, Доктор, Дэд профессор Н.Цолмонтуяа, Доктор Профессор Б.Уранцэцэг, Доктор, Дэд профессор Т.Алтанцэцэг, доктор М.Амартүвшин, Р.Мухийт нар лекц, ярилцлагын хэлбэрээр сургалтыг зохион байгуулсан.

Сургалтыг амжилттай дүүргэсэн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн албан хаагчдад Удирдлагын академийн захирлын 2018 оны 11-р сарын 16-ны өдрийн тушаалыг үндэслэн сертификат олгосон үр дүнтэй сургалт болж өндөрлөлөө.