Хан-Уул
Мэдээлэл

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ НЭМЭЛТЭЭР 40 ОРТОЙ ХҮҮХДИЙН ТАСАГТАЙ БОЛНО

Дүүргийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Төр хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх үйл ажиллагааны хүрээнд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар Олон улсын байгууллага, Төрийн бус байгууллагуудтай үр дүнтэй хамтран ажиллаж байна.


Өнөөдөр буюу 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч А.Амартүвшин бусад холбогдох албаны хүмүүс “Гүүд Нэйборс”  ОУ-ын ТББ-ын төлөөлөлтэй уулзаж, Хан-Уул Дүүргийн Нэгдсэн Эмнэлэгийн хүүхдийн тасгийн барилгын өргөтгөл барих төслийг хэрэгжүүлэхээр боллоо. “Гүүд Нэйборс”  ОУ-ын байгууллагын 100 хувийн хөрөнгө оруулалтаар баригдах 40 ортой хүүхдийн тасгийн өргөтгөл 2019 онд ашиглалтанд орох бөгөөд хамтын ажиллагааны гэрээ байгуулах тохиролцоонд хүрлээ.


Мөн “Хүүхдийн тусламж үйлчилгээний төлөв байдал” тулгамдсан асуудлын талаар хэлэлцэн, хамтын ажиллагааны үүрэг хариуцлагыг харилцан тохиролцож ажиллах талаар хэлэлцсэн үр дүнтэй уулзалт болж өндөрлөлөө.

“Хүүхдэд ээлтэй эрүүл орчин” дээрх төсөл хэрэгжсэнээр хүүхдэд ээлтэй орчин бүрдэж, анхан шатны тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтэй үзүүлэх боломж бүрэн  бүрдэх юм.