Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн санаачилагаар Нийгмийн халамжийн тухай хууль, Ахмад настны тухай хууль, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулиудыг хэрэгжүүлэх Монгол улсын Засгийн газрын 185, 197-р тогтоолууд, Эрүүл мэндийн нэгдлийн Эмнэлэг хяналтын комиссын шийдвэрийг үндэслэн иргэдэд үзүүлж буй нийгмийн халамжийн үйлчилгээний талаарх санал бодол солилцох цаашдын хамтын үйл ажиллагаанд ахиц дэвшил гаргах нэгдсэн ойлголтод хүрэх зорилготой “ОЙЛГОЛЦОЛ-ЗӨВШИЛЦӨЛ” уулзалтыг 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр зохион байгууллаа.
Уулзалтад Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс, Эмнэлэг хяналтын комисс, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын гишүүд, Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга нар, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газрын Нийгмийн Хамгааллын Хяналтын Улсын ахлах байцаагч, магадлагч эмч Г.Баяраа, Нийслэлийн Нийгмийн халамжийн газрын Захиргаа санхүү, хяналтын хэлтсийн дарга Б.Загарсүрэн, Хан-Уул Дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч Г. Ганбаяр, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Хяналт-шинжилгээ, үнэлгээ, Ахмад настан, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд, болон хороодын Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд оролцлоо.
Шинэчлэн батлагдсан хууль, журмын хүрээнд дээрх комиссын шийдвэрийг үндэслэн Ахмад настан, Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд үзүүлж буй нийгмийн халамжийн үйлчилгээний чанар, хүртээмж тулгамдаж буй асуудлууд түүнийг хэрхэн хууль, журмын хүрээнд шийдвэрлэх талаар санал бодлоо солилцож, цаашид салбар дундын зохицуулалтыг хэрхэн сайжруулах талаар нэгдсэн ойлголтод хүрсэн үр дүнтэй уулзалт боллоо. Уулзалтын үеэр өрхийн эмнэлгийн эмч нар, хороодын Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд олон үр дүнтэй санлууд гаргалаа.