Хан-Уул
Мэдээлэл

ХДХВ, ДОХ-ЫН ЭСРЭГ ОЛОН УЛСЫН ӨДӨР”-ИЙГ УГТАН “ЯГ ОДОО ШИНЖИЛГЭЭНД…” УРИАН ДОР ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЖ, НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Өдөрлөгөөр “Үйлчилгээний чанар  аюулгүй байдал” сэдэвт насанд хүрэгчдийн тасгийн  танилцуулга,  “ХДХВ, ДОХ-ын эсрэг  “Яг одоо шинжилгээнд…”  сэдэвт ЭМБО сургалт, “Тархины харвалтаас сэргийлье” зэрэг сэдэвт сургалт явагдлаа.

Өдөрлөгийн үеэр иргэдэд  ЭХО оношлогоо болон захын судсанд  сахар тодорхойлох  шинжилгээ, дотоод шүүрлийн эмч, мэдрэл, дотрын эмч нар үзлэг  хийсэн байна.  Өдөрлөгийг 2018. 11.30 өдөр зохион байгуулж оролцсон иргэдийн санал хүсэлтийг тусгай хуудсаар авснаас 95,4% нь талархал, 4,6% нь санал хүсэлт байсан.  Тус өдөрлөгт нийтдээ 40 иргэн  хамрагдаж,  10 гаруй  эмч эмнэлгийн ажилтан идэвхтэй оролцлоо.  Оролцсон үйлчлүүлэгчдэд “Бидний сонголт”, “Тархины харвалтаас сэргийлье” сэдэвт гарын авлага зөвлөмжийг тус тус тараасан.