Хан-Уул
Мэдээлэл

МАЛ, ТЭЖЭЭВЭР АМЬТДЫН 2018 ОНЫ ТООЛЛОГЫН СЕМИНАР БОЛЛОО

Хан-Уул дүүргийн Статистикийн хэлтсээс 2018 оны 12-р сарын 04-ний өдөр Нийслэлийн Статистикийн газартай хамтран дүүргийн 12, 13, 14 хороодын зохион байгуулагч, хэсгийн ахлагч нарт зориулан мал, тэжээвэр амьтдын 2018 оны тооллогын семинарыг зохион байгууллаа.

 

Семинарыг Статистикийн хэлтсийн дарга О.Гэрэл нээж, НСГ-ын Хөдөө аж ахуйн мэдээлэл хариуцсан мэргэжилтэн М.Хуралай мал, тэжээвэр амьтдын тооллогын тухай, маягт хэрхэн бөглөх тухай болон зарим нэмэгдсэн үзүүлэлтийг тайлбарлаж, тооллогын мэдээллийн программ ашиглалт, малтай өрхийн газарзүйн байршлын цэгийг хэрхэн бүртгэж программд оруулах, мэдээлэл цуглуулахад анхаарах талаар илтгэл тавьж, заавар зөвлөгөө өгч ажиллав.

Хан-Уул дүүргийн Статистикийн хэлтэс