Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн хамт олон “ЭРТ БОСВОЛ НЭГИЙГ ДУУЛНА-ЭРТЭЧ ХАН-УУЛ” уриатайгаар 2018 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн өглөөний 8.00 цагт сургалт, мэдээллийн цагийг зохион байгууллаа.
Уг мэдээлллийн цагаар Улсын бүртгэлийн ерөнхий газар болон НУБГ-ын даргын шуурхайгаас өгсөн үүргийн дагуу байгууллагын үйлчилгээний соёл стандарт, төрийн албан хаагчийн имиж бүрдүүлэлт, ёс зүй, харилцааны ёс зүй сэдвээр хэлтсийн нийт албан хаагчдад мэдээлэл хүргэлээ.
Сургалт, мэдээллийн цагт дурдсан сэдвүүдэд нь төрийн албан хаагчдыг зайлшгүй мэдэж байх, өдөр тутмын ажилдаа анхаарах харилцаа, хувцаслалт байгууллагын стандарт, мэндлэх, гар барих гэх мэт энгийн хирнээ өргөн агуулгатай байсан тул сургалт мэдээллийн цаг их сонирхолтой, үр дүнтэй болж өндөрлөлөө.