Хан-Уул
Мэдээлэл

ХАН-УУЛ ДҮҮРЭГТ ЖИЛИЙН ЭЦСИЙН МАЛ, ТЭЖЭЭВЭР АМЬТАД, ХАШАА ХУДАГ, ТЭЖЭЭЛИЙН ТООЛЛОГО ЯВАГДАЖ БАЙНА

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2018 оны А/384 дугаар захирамжийн дагуу мал, тэжээвэр амьтдын тооллогын бэлтгэл ажлыг ханган, мал тооллогыг 2018 оны 12-р сарын 07-ны өдрөөс 17-ны хооронд дүүргийн хэмжээнд зохион байгуулан явуулж байна.

Статистикийн тухай хуульд заасны дагуу энэ жилийн мал тооллоготой хамтатган 3 жил тутам явагддаг хашаа, худаг, тэжээлийн тооллогыг явуулж байгаагаар онцлог юм.

Тооллогод малтай өрхийг GPS төхөөрөмж ашиглан малтай өрхийн байршлыг газарзүйн зураглалд тэмдэглэж, мэдээллийг хүн ам, өрхийн мэдээллийн сантай тулгаж програмд оруулснаар Хан-Уул дүүргийн 2018 оны малтай өрхийн орон зайн мэдээллийн санг бүрдүүлэх юм.
Өнгөрсөн жил дүүргийн хэмжээнд 809 малтай өрхийн нийт 38485 мал тоологдсон байна.
Малчид та бүхэн мал тооллогодоо идэвхтэй хамрагдана уу.

Хан-Уул дүүргийн Статистикийн хэлтэс