Нийслэл, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын 2018 оны үйл ажиллагааны тайлангийн хурал 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр боллоо. Тайлангийн хуралд НЗДТГ-ын дарга бөгөөд Цэрэг татлагын товчооны дарга М.Отгонбаяр, НЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар болон дүүргүүдийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, бие бүрэлдэхүүн оролцлоо.
Хурлын эхэнд НЗДТГ-ын Цэргийн штабын орлогч дарга, хурандаа Ц.Анхбаяр Цэргийн штабаас 2018 онд хийж гүйцэтгэсэн ажлын талаар танилцуулга хийж, 2018 оныг бид бүхэн “Хууль тогтоомж, дайчилгааны бэлэн байдлыг хангах жил” болгон үндсэн таван зорилтыг дэвшүүлэн ажилласан гэдгийг онцоллоо.
Тайлангийн хурлын үеэр нийслэл, дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын шилдгүүдийг тодрууллаа. Цэргийн штабын 2018 оны үйл ажиллагааны үр дүнгийн үнэлгээгээр Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб нь “Бүрэн хангалттай” үнэлгээ авч, Нийслэлд шилдгээр тодрон өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдлаа.
Түүнчлэн Тэргүүний дүйцүүлэх алба хаагчаар 2018 онд элссэн цэргийн дүйцүүлэх алба хаагч н.Бумбаяр шалгарч хамт олноо хошуучиллаа.
Цэргийн штабаас 2019 оныг “Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, төрийн батлан хамгаалах үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх жил” болгох зорилт дэвшүүлж байна. Тус Цэргийн штабаас 2019 оныг “Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, төрийн батлан хамгаалах үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх жил” болгох зорилт дэвшүүлсэн байна.