ЗГХА Биеийн тамир, спортын газраас Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит иргэдийн спортын наадамд зориулж хороодод хувиарласан 500000 төгрөгийн спортын хэрэглэл материалыг 16 хороодод хүлээлгэн өглөө.
Спортын хэрэглэл материалыг хороодын Засаг дарга нарт ДИТХ-ын төлөөлөгч, Засаг даргын зөвлөх Ч.Бат-Оргил, Спорт хорооны дарга Д.Жаргалсайхан нар гардуулан өгч, ирэх жилийн иргэдийн наадамд амжилттай оролцохыг хүслээ.
