Хан-Уул
Мэдээлэл

“ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛДАА, ТҮҮНЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ” СЭДЭВТ ЧАНАРЫН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛЛОО

ХУДНЭмнэлгийн захиргаанаас 2019 оны 01 сарын 23-25-ны өдрүүдэд “Эмнэлгийн тусламж үйлчилгээний алдаа, түүнээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа. Энэхүү зөвлөлдөх уулзалтын зорилго нь  “Иргэдээ дээдэлсэн иргэддээ ээлтэй эмнэлгийн тусламж”-ийн жилийн хүрээнд  үйлчилгээний чанар аюулгүй байдлыг сайжруулахад иргэд болон эмч эмнэлгийн ажлтны оролцоог нэмэгдүүлэхэд чиглэгдсэн юм.

Тус зөвлөлдөх уулзалтаар 2018 онд Нэгдсэн эмнэлгийн тусламж үйлчилгээнд гарсан алдаа түүнд хийсэн дүгнэлтийг танилцуулж, хоёр үе шаттай кейс хэлэлцүүлэг хийж,  цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар зөвлөмж гаргалаа. Зөвлөлдөх уулзалтанд 122 эмч эмнэлгийн мэргэжилтэн хамрагдсан байна.