Хан-Уул
Мэдээлэл

НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛ-СУРГАЛТЫН АРГА ЗҮЙ

Хан-Уул дүүргийн Албан бус-Насан туршийн боловсролын төв багш, менежерүүдийг чадавхжуулах, хөтөлбөрт арга зүйг хэрхэн тусгаж сургалтын чанарыг дээшлүүлэх, хамтран сурагцахад чиглүүлэх зорилгоор “НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛ-СУРГАЛТЫН АРГА ЗҮЙ” сэдэвт 8 цагийн сургалтыг 01 дүгээр сарын 25-нд байгууллага дээрээ зохион байгууллаа.

Сургалтаар

  • Бүтээлч байдал- Насан туршийн боловсролын үйлчилгээнд
  • Эвлүүлгийн арга
  • Хэсэг нь нэс нэг нь үлд
  • Санаагаа наймаалц
  • Хэлэлцүүлэг өрнүүлэх
  • Суралцах бичвэр
  • Уншигчдын семнар зэрэг аргуудыг судалж, хичээлийн удиртгал, мэдлэг бүтээх, бататгах үе шатуудад тусгах арга зүй, сургалтанд хэрэглэх явцад анхаарах зүйл зэргийн талаар ярилцлаа.

Цаашид сургалтаар олж авсан мэдлэг, чадвараа насан туршийн боловсролын 5 чиглэлийн сургалтын чанар хүртээмжийг дээшлүүлэх, хөтөлбөрийг сайжруулахад тасралтгүй хэрэглэх болно.

Уг үйл ажиллагааг БСШУЯ-ны бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх арга зүйн үндэсний сургагч, мэтгэлцээний үндэсний дасгалжуулагч багш Д. Амарсанаа удирдан явуулж Сүхбаатар болон Хан-Уул дүүргийн сургалтын менежер, сэтгэл судлаач, багш нар хамрагдлаа. Бидний үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, хамтран суралцсан Сүхбаатар дүүргийн багш, хамт олонд талархсанаа илэрхийлье.