Монгол улсын Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолоор Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл (бүс), суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээ өөрчлөгдсөнтэй холбогдуулан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2018 оны 11 дүгээр тогтоол батлагдан Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн болно.
Иймд Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглагч иргэн, хуулийн этгээдүүд Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хандан газар ашиглах гэрээгээ тус дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2018 оны 11 дүгээр тогтоолын дагуу шинэчлэн байгуулахыг үүгээр мэдэгдэж байна.
УТАС:70002278
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ГАЗРЫН АЛБА