Хан-Уул
Мэдээлэл

ДЭЛХИЙН ЗӨН МОНГОЛ ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГА “ОРОН НУТГИЙН ХҮҮХЭД ХАМГААЛАЛ” ТӨСЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Дэлхийн Зөн Монгол Олон Улсын байгууллага 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан санамжийн бичгийн хүрээнд дүүргийн 4, 6, 14 дүгээр хороодод “Орон нутгийн хүүхэд хамгаалал” төсөл 2 дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байгаа.

Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны Иргэдийн Нийтийн хурлын дарга Ц.Эрдэнэбаатар,  хорооны Засаг дарга А.Сүххишиг нарын санал санаачилгаар тус хороонд хэрэгжиж буй  “Орон нутгийн хүүхэд хамгаалал” төслийн хэрэгжилтийн явц, ач холбогдол үр дүнгийн талаар төсөл хэрэгжүүлэгч талуудад танилцууллаа.  “Орон нутгийн хүүхэд хамгаалал”  төсөл нь:

  • Орон нутаг, эцэг, эх, асран хамгаалагчид нь хүүхдэд ялангуяа нэн эмзэг бүлгийн хүүхдүүдэд хүчирхийллээс хамгаалагдсан орчинг бүрдүүлж өгөх,
  • Хүүхдүүд өөрийгөө болон үе тэнгийнхнийгээ хүчирхийллээс хамгаалах,
  • Амьдрах ухааны чадварт суралцах, хүүхдийг хүчирхийллийн бүхий л хэлбэрээс хамгаалах, урьдчилан сэргийлэх тогтолцоог бэхжүүлнэ.


Энэхүү үйл ажиллагаанд дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Мэндбаяр, 6 дугаар хорооны Иргэдийн Нийтийн хурлын дарга  Ц.Эрдэнэбаатар, 6 дугаар хорооны Засаг дарга А.Сүххишиг, Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын удирдах зөвлөлийн гишүүн, үйл ажиллагааны захирал Г.Энхзул болон  албаны бусад хүмүүс оролцож, цаашид авч хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө гаргалаа.