Хан-Уул
Мэдээлэл

НЭРЭМЖИТ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Монгол Улсын Харцага О.Хангай, Монгол Улсын нщНачин А.Алтанхуяг нарын нэрэмжит үндэсний бөхийн барилдааныг дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 2019 оны соёл хүмүүжлийн ажлын төлөвлөгөөний дагуу 2019 оны 02 дугаар сарын 01-ны өдөр Хан-Уул дүүргийн Спорт ордонд зохион байгууллаа.

Тус тэмцээн нь 3 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд тэмцээнд хэлтэс, гал түймэр унтраах аврах ангийн 14,30,65 дугаар ангийн нийт 32 бөх барилдлаа.

 

Тэмцээнд гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн бөх ахлах ахлагч Ц.Цогжавхлан түрүү, гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн бөх дэд ахлагч Б.Болдсайхан үзүүр бөхөөр шалгарч шөвгийн дөрөвт гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн бөх ахлагч Г.Гантогтох, гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн бөх дэд ахлагч С.Шинэбаяр нар шалгарлаа.