Хан-Уул
Мэдээлэл

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН ТАВАН ХҮҮХЭДТЭЙ ЗАЛУУ ГЭР БҮЛД ГЭР БЭЛЭГЛЭВ

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан сар шинийн босгон дээр таван хүүхэдтэй, хоёр хүүхэдтэй залуу гэр бүлд тус бүр таван ханатай өргөө цагаан  гэр бэлэглэв.

Дүүргийн 13 дугаар хорооны иргэн Д.Бүүвэйбат эхнэр, 0-15 насны 5 хүүхдийн хамт хамаатан садангынхаа айлуудаар амьдарч байсан. Мөн тус хорооны иргэн М.Лхамаасүрэн эхнэр, хоёр хүүхдийн хамт ээжийнхээ гэрт амьдардаг байсан өнөөдөр өөрийн гэсэн гэртэй боллоо. Цагаан сарын өмнө өргөө цагаан гэртэй болсондоо туйлын  баяртай байгаагаа илэрхийллээ.
Засаг дарга Ж.Алдаржавхлан цаашид олон хүүхэдтэй, амьжиргааны түвшин доогуур иргэддээ дэмжлэг үзүүлж байх болно. Өнгөрсөн онд иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын санаачлагаар дүүргийн зорилтот бүлгийн 30 өрх өөрийн гэсэн гэртэй болсон гэлээ.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.