Хан-Уул
Мэдээлэл

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ХОРООНЫ ЗАСАГ ДАРГА НАРЫН ЦЭРГИЙН БЭЛТГЭЛ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

Монгол Улсын Дайчилгааны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3 дахь заалтын дагуу хорооны Засаг дарга нарын Цэргийн бэлтгэл сургалт 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 08:30 цагт дүүргийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд эхэллээ.

 

Сургалтын зорилго нь Батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааг танилцуулах, салбарын хууль тогтоомжийг орон нутагт сурталчлах, хэрэгжилтэд мэргэжлийн дэмжлэг үзүүлэх, иргэний цэргийн үүргийн биелэлтэд иргэд, байгууллага, хорооны оролцоог нэмэгдүүлэх, төрийн батлах хамгаалах үйлчилгээг иргэдэд хүргэх хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд оршино.

Сургалтад Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын Орон нутгийн хамгаалалтын дайчилгааны хэлтсийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Р.Энхболд хүрэлцэн ирж, Орон нутгийн хамтгаалалтын тухай хуулиар мэдээлэл, танилцуулга хийлээ.

 

Хорооны Засаг дарга нарт сургалтын хөтөлбөрийн дагуу Зэвсэгт хүчний ангийн сургалтын материалаг баазыг түшиглэн хээрийн байрлалд цэргийн бэлтгэлийн дадлагын хичээл орно.