Нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг даргын нэрэмжит цэрэг-спортын “Дөл” цогцолбор тоглолтыг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб дүүргийн Боловсролын хэлтэстэй хамтран дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын дунд зохион байгууллаа.
Дүүргийн хэмжээнд зохион байгуулах тэмцээнээс Нийслэлийн цэрэг спортын “Дөл” тоглолт тэмцээнд оролцох багийг тодруулах, хүүхэд залуучуудад цэрэг эх оронч хүмүүжлийг төлөвшүүлэх, иргэн цэргийн харилцааг бэхжүүлэх зорилгоор зохион байгуулагддаг. Тэмцээний техникийн зөвлөгөөнийг Зэвсэгт хүчний 013 дугаар ангид 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр зохион байгуулан багийн дасгалжуулагч багш нарт тэмцээний зөвлөмж, заавар өгсөн.
Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 98 жилийн ойг тохиолдуулан дүүргийн Засаг даргын нэрэмжит Цэрэг-спортын цогцолбор “Дөл” тоглолтыг 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Зэвсэгт хүчний 013 дугаар ангитай хамтран зохион байгуулсан.
Тэмцээний нээлтийн ажиллагаанд Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч А.Амартүвшин, Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, хурандаа А.Баттулга, дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Ж.Отгонхорлоо нар оролцлоо.
Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч А.Амартүвшин тэмцээнийг нээснээр цэрэг-спортын Дөл тоглолтын үйл ажиллагаа эхэллээ.
Тэмцээнд дүүргийн 114 дүгээр сургуулийн “Оргил”, 59 дүгээр сургуулийн “Өлзийт”, 10 дугаар сургуулийн “Аравт”, 18 дугаар сургуулийн “Монгол”, 15 дугаар сургуулийн “Зэв”, 52 дугаар сургуулийн “Шонхор”, 60 дугаар сургуулийн “Цэгц”, 32 дугаар сургуулийн “Дөл”, 34 дүгээр сургуулийн “Хангарьд”, Буянт ухаа цогцолбор сургуулийн “Цэц”, 75 дугаар сургуулийн “Аравт”, 41 дүгээр сургуулийн “Соёмбо”, 115 сургуулийн “Галт”, 118 дугаар сургуулийн “Шонхор”, 26 дугаар сургуулийн “Соёмбо”, Аварга дунд сургуулийн “Аварга” зэрэг багууд, нийт 16 сургуулийн 192 сурагчид тэмцээнд оролцлоо.
Цэрэг, спортын цогцолбор “Дөл” тоглолтыг дараах төрлүүдээр зохион байгуулан явуулсан. Үүнд:
- Батлан хамгаалах хууль тогтоомжоор хууль эрх зүйн сорилын шалгалтыг дасгалжуулагч багш нараас авах
2. Гранат шидэх
3. Жагсаалч тасаг шалгаруулах
4. Цэргийн 16 тоот гимнастик /1, 2, 3 дугаар дасгал /
5. Эмнэлгийн анхны тусламжийн норматив
6. Буухиа гүйлт
7. Цогцолбор дасгал
8. Тасгийн захирагч нарын дундах тэмцээн
9. Ханын сонин
Дээрх 9 үзүүлэлтээр тэмцээнийг зохион байгуулж, 5 онооны системээр дүгнэн 4,08 оноогоор тэргүүн байрыг 26 дугаар сургуулийн “Сүлд” баг, 4,04 оноогоор дэд байрыг 114 дүгээр сургуулийн “Оргил” баг, 3,97 оноогоор гутгаар байрыг 15 дугаар сургуулийн “Зэв” баг тус тус эзэллээ.
Шалгарсан багуудын шагналыг 2019 оны 03 дугаар сарын 17-ны өдөр ХҮННҮ МОЛЛ худалдаа үйлчилгээний төвд Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 98 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулах өдөрлөгийн арга хэмжээн дээр гардуулна.