Оны шилдэг эмч эмнэлгийн ажилтнууд тус эмнэлгийн захиргаатай хамтран 2019. 03.14-ны өдөр “Иргэн төвтэй, иргэддээ ээлтэй эмнэлгийн тусламж үйлчилгээ” сэдэвт нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа.
Өдөрлөгөөр эмнэлгийн товч танилцуулга, эмийн зохистой хэрэглээ, бөөрөө хамгаалъя, бөөрний өвчний үед хэрэглэх эмчилгээний хооллолт зэрэг сэдвүүдээр сургалт явагдаж иргэдэд ЭХО, ЭКГ, рентген оношлогоо, шүд, дотор, мэдрэл, уламжлалтын эмч нарын үзлэг хийж зөвлөгөө өглөө.
Тус өдөр инээмсэглэл, талархлын өдөр явагдаж байгаатай холбоотой өдөрлөгт оролцсон иргэдийн санал хүсэлтийг тусгай хайрцгаар авч радио үзелээр мэндчилгээ дэвшүүлэх арга хэмжээнүүдийг зохион байгууллаа.
Өдөрлөгт нийтдээ 30 гаруй иргэн хамрагдаж, 20 гаруй эмч эмнэлгийн ажилтан идэвхтэй оролцлоо.