Тус сургалтаар агаарын бохирдлыг бууруулахад хамтын оролцоо, хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөх талаар болон орчны бохирдлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ, “Түүхий нүүрсний хэрэглээг хориглох тухай” Засгийн газрын 62 дугаар тогтоол, “Зарим нийлэг уутны хэрэглээг хязгаарлах тухай” Засгийн газрын 189 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх талаар аж ахуйн нэгж байгууллагуудад сургалт зохион байгуулж, мэдээлэл солилцон хамтран ажиллалаа.

Сургалтыг НМХГ-ын Агаарын чанарын хяналтын хэлтэс болон Хан-Уул дүүрэг дэх МХХ-ийн улсын байцаагчид зохион байгуулж, 4 дүгээр хорооны 42 аж ахуйн нэгж, байгууллага, хорооны ажилтан албан хаагчид оролцлоо.