Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвтэй хамтран дүүргийн дэргэдэх хэлтэс, албадын өргөдөл гомдол хариуцсан албан хаагч болон 16 хороодын өргөдөл гомдол хариуцсан зохион байгуулагч нарын дунд өргөдөл гомдол, түүний шийдвэрлэлт, ERP өргөдөл гомдлын программ ашиглалтын тухай сургалтыг зохион байгууллаа.
Сургалтад нийт 40 албан хаагчид хамрагдахаас 38 албан хаагч хамрагдаж, өргөдөл, гомдолтой холбоотой асуултандаа хариулт авсан үр дүнтэй сургалт боллоо.
Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, түүний дэргэдэх хэлтэс албадууд иргэдэд хүндрэл чирэгдэл учруулахгүй шуурхай үйлчилгээ үзүүлж, иргэдийн өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг хороо тус бүрээр дамжуулан авдаг.