Хан-Уул
Мэдээлэл

“P.A.T CONSULTING” ХХК-НЫ ЗАЛУУЧУУД АХМАД НАСТНЫГ БАЯРЛУУЛЛАА

 “Иргэн төвтэй-Төрийн үйлчилгээний жил” зорилтын хүрээнд Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс нь   зорилтот өрхийн гишүүн иргэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүнд нөхцөлд байгаа хүүхэд, ахмад настнуудад тулгамдаж буй асуудлуудыг хуулийн хүрээнд шийдвэрлэж ажиллахын зэрэгцээ  сайн үйлсийн аян өрнүүлэн төрийн болон төрийн бус байгууллагуудад хандан тусламж дэмжлэг үзүүлэн хамтран ажилладаг.

Уг ажлыг дэмжин “P.A.T CONSULTING” ХХК-ны залуучууд  “Сайн үйлсийн аян”ыг өрнүүлэн нэг өдрийн цалингаа хуримтлуулан хүнсний бүтээгдэхүүнээр дүүргийн  1-р хорооны ахмад настан Б.Цэрэндэжидэд сайхан сэтгэлийн өглөг өргөж, тусламж үзүүллээ. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.