Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 16 дугаар тогтоолоор батлагдсан “Зорилтот өрхийн хөгжил, хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөр”-т 2019 онд хамруулахаар сонгосон Хан-Уул дүүргийн 987 зорилтот өрхүүдийг хариуцан ажиллах Засаг даргын дэргэдэх хэлтэс, албад, хороодын хуваарь батлагдлаа.
Батлагдсан хуваарийн дагуу дүүргийн Засаг даргын дэргэдэх хэлтэс, албад хариуцан ажиллах өрх бүрээр айлчлан зорилтот өрхүүдийн нөхцөл байдлыг үнэлэн, тус нөхцөл байдлын үнэлгээгээр тэдгээр өрхүүдийн тулгамдсан асуудлуудыг тодорхойлсон.
Засаг даргын дэргэдэх хэлтэс, албад, хороодын Засаг дарга нар дээрх нөхцөл байдлын үнэлгээг танилцуулж, үнэлгээнд суурилсан төлөвлөгөөг хэлэлцэх өргөтгөсөн хуралд идэвхтэй оролцлоо.
Хурлын үеэр Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн мэргэжилтнүүд Хөдөлмөр, эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор баталсан:
- Хөдөлмөрт бэлтгэх, хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох хөтөлбөр
- Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөр
- Ажлын байрыг дэмжих хөтөлбөр
- Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөрүүдийн мэдээлэл хүргэлээ.
Хурлаар цаашид дүүргийн 987 зорилтот өрхийн тулгамдсан асуудлыг өөрсдийн нөөц бололцоонд суурилан хэрхэн шийдвэрлэх мөн хэлтэс, албад хоорондын уялдаа холбоогоо сайжруулан хамтран ажиллаж дээрх хөтөлбөрүүдэд зорилтот өрхүүдийг түлхүү хамруулж амьжиргааг дээшлүүлэх талаар мэдээлэл солилцсон үр дүнтэй хурал болж өндөрлөлөө.